Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улсад зорчихгүй байхыг АНУ-ын засгийн газар иргэддээ анхаарууллаа

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг

ДЭМБ (Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага) коронавирусийн гамшигтай холбоотой олон улсын хэмжээнд онц байдал зарласны дараа АНУ-ын засгийн газар Хятад улсад зорчихгүй байхыг иргэддээ анхааруулжээ.

Тус улсын төрийн департментаас гаргадаг аялалын зөвлөмжийн дөрвөн түвшний ангилал байдаг. Нэгдүгээр “Хэвийн хэмжээнд болгоомжтой аялах”, хоёрдугаарт “Өндөр хэмжээнд болгоомжтой аялах”, гуравдугаарт “Аялах шийдвэрээ эргэж харах”, дөрөвдүгээрт “Аялахгүй байх” гэсэн ангиллууд бий.

Тэгвэл өнөөдөр гаргасан анхааруулга нь хамгийн ноцтой түвшний буюу “Аялахгүй байх” ангилалд багтжээ.

 Төрийн департментын мэдэгдэлд “Шинэ төрлийн коронавирус Ухань хотод илэрсэнтэй холбоотой Хятадад зорчихгүй байхыг анхааруулж байна. Урьдчилж мэдэгдэлгүйгээр Хятад улс руу зорчихыг хориглож болзошгүй тул аялагчид бэлтгэлтэй байна уу. Одоо Хятадад байгаа иргэдэд нутаг буцах талаар бодохыг зөвлөж байна” гэжээ.

 

Эх сурвалж: State.gov

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.