Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

Хүмүүс “Corona” шар айргийг коронавирустэй андуурах болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Google Trends-ийн тоо баримтаас харвал сүүлийн өдрүүдэд дэлхийн хэд хэдэн орны иргэдийн дунд “corona beer virus” гэсэн түлхүүр үгийн хайлт нэмэгдсэн байна.

Энэ нь өнөөдөр дэлхий дахиныг сандаргаж байгаа шинэ төрлийн коронавирусийг Мексикйн “Corona” брэндийн шар айрагтай андуурснаас үүдэлтэй ажээ.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага нэгдүгээр сарын 9-нд өмнө нь танигдаагүй шинэ коронавирус Хятадад илэрсэн тухай зарлахтай зэрэгцэн ийм үгтэй хайлт АНУ-аас эхлээд Камбож зэрэг улсын интернэт хэрэглэгчдийн дунд эрс нэмэгдсэн байна.

“Corona” нь латин хэлний титэм гэсэн үг юм. Бие дээрээ титмийг санагдуулам жижиг эвэртэй бүлэг вирусийг эрдэмтэд коронавирус гэж нэрлэх болжээ.

Энэ бүлгийн вируст SARS, MERS зэрэг өмнө нь 2003, 2012 онуудад дэлхий дахинд тарж байсан вирусүүд багтдаг. 

Харин Мексикийн Corona шар айраг нь тус улсын Пуэрто Валларта хотын нэгэн сүмийг чимэглэдэг титмээс үүдэлтэй нэр юм байна.

Уг шар айраг 1925 онд буюу анхны коронавирусийг илрэхээс 40 орчим жилийн өмнө үйлдвэрлэгдэж эхэлжээ.

Нэрний давхцал хүмүүсийг будилуулаад зогссонгүй. Зарим хүмүүс аюултай вирусийн дуулианыг ашиг болгохоор ажиллаж эхэлсэн байна.

Жишээ нь баарнууд, шар айраг борлуулагчид Corona шар айргийг түлхүү сурталчилж эхэлжээ. Тухайлбал Шинэ Зеландын нэгэн баар коронавирусийн халдварыг зогсох хүртэл Corona шар айргийг хямдруулах тухай сурталчилсан байна.

Харин тус улс дахь Corona шар айрагны дистрибютор уг сурталчилгаагаа зогсоохыг баарны эзнээс хүссэн гэнэ.

 

 

Эх сурвалж: South China Morning Post

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.