Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Сэтгүүлчдийг устгана гэж заналхийлсэн мужийн захирагчийг Путин ажлаас нь халжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Сэтгүүлчдийг устгана гэж заналхийлсэн мужийн захирагчийг Путин ажлаас нь халжээ
Sara, ikon.mn - text to speech

Өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тус улсын Чуваш мужийн захирагч Михайл Игнатьевийг албан тушаалаас нь огцруулах шийдвэр гаргажээ.

Захирагч олон нийтийн итгэлийг эвдсэн тул ажлаас нь чөлөөлсөн гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.

Түүний оронд орон нутгийн хууль тогтоогч Олег Николаевыг үүрэг гүйцэтгэгчээр томилох тушаалыг Путин бас гаргажээ. Энэ шийдвэрийг гаргахаас нэг өдрийн өмнө эрх баригч Нэгдсэн Орос нам Игнатьевийн гишүүнчлэлийг цуцалсан юм. Игнатьев сүүлийн үед этгээд ааш зангаараа олны анхаарлыг татаад байв.

Чуваш мужийн захирагч энэ сарын эхээр болсон хэвлэлийн эрх чөлөөний өдрийн арга хэмжээний үеэр олны өмнө үг хэлэхдээ өөрийг нь шүүмжилсэн сэтгүүлчдийг бүрмөсөн устгана хэмээн заналхийлж байжээ.

Өнгөрсөн долоо хоногт тэр бас мужийнхаа гал сөнөөгчдөд шинэ машин хүлээлгэж өгөхдөө машины түлхүүрийг өндөрт өргөөд үсэрч авахыг тушааж байсан юм. Игнатьевийн энэ үйлдлийг харуулсан дүрс бичлэг Оросын сошиал ертөнцөд тарж, иргэдийн шүүмжлэлийн бай болж байв.

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty