Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Орон нутгаас нийслэл рүү шилжин ирэгсдийг бүртгэх ажил энэ сарыг дуустал хэвийн үргэлжилнэ"

Г.Номин, iKon.mn
2020 оны 1 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
"Орон нутгаас нийслэл рүү шилжин ирэгсдийг бүртгэх ажил энэ сарыг дуустал хэвийн үргэлжилнэ"
Sara, ikon.mn - text to speech

Хүн амын хэт өсөлтөөс хамаарч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөн, орчны болон агаарын бохирдол, замын хөдөлгөөний түгжрэл нэмэгдэж байгаагаас шалтгаалан нийслэл рүү шилжих хөдөлгөөнийг 2020 оны нэг дүгээр сарын 1-н хүртэл хязгаарлаад байсан юм.

Он гарснаар хязгаарлалтын хугацаа дууссан тул орон нутгаас нийслэл рүү шилжин ирэгсдийг бүртгэх ажил энэ сарыг дуустал хэвийн үргэлжилнэ. Сонгуулийн тухай хуульд заасны дагуу 2020 оны хоёрдугаар сарын 1-нээс сонгууль болсны дараах өдрийн 00:00 цаг хүртэл Иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг түр зогсооно  гэдгийг УБЕГ-аас мэдээллээ.

Орон нутгаас нийслэл рүү шилжих хөдөлгөөнийг зогсоосон хугацаанд буюу 2018 онд 6,568 иргэн Улаанбаатарт шилжин ирж, 6,328 иргэн орон нутаг руу шилжсэн байна. Шилжиж ирсэн иргэд нь,

  • Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай болон албан томилолтоор нийслэлд зургаан сараас дээш хугацаагаар ажиллах төрийн албан хаагч, түүний гэр бүл,
  • Улаанбаатар хотод орон сууц худалдан авсан тул нийслэлийн иргэнээр бүртгэгджээ.

2019 оны шилжилт хөдөлгөөний статистик мэдээлэл Хүн ам, орон сууцны тооллогын дараа гарна гэдгийг нийслэлийн Статистикийн газраас хэлсэн юм.

Сонгуулийн дараа өдрөөс эхлэн дахин шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах эсэх нь тодорхойгүй байна.