Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 1-нээс ЗОГСООНО

Т.Саран, iKon.mn
2020 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 1-нээс ЗОГСООНО
Sara, ikon.mn - text to speech

2020 оны зургаадугаар сарын сүүлийн хагасын ажлын өдөр УИХ-ын сонгуулийн саналт хураалт явагдана гэж Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад заажээ.

Яг хэдний өдөр санал хураалт явуулахыг УИХ-аас товлоно. Одоогоор товыг гаргаагүй байгаа юм. Энэ талаар Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа "Сонгуулийн Ерөнхий хорооноос УИХ-ын 2020 оны сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох саналаа УИХ-д хүргүүлэхээр бэлтгэж байна" хэмээн ярьсан.

Түүнчлэн Сонгуулийн санал хураалттай холбогдуулан иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоохоор хуульчилсан байдаг.

Хуульд заасны дагуу 2020 оны хоёрдугаар сарын 1-нээс сонгууль болсны дараах өдрийн 00:00 цаг хүртэл Иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг түр зогсооно гэдгийг УБЕГ-ын эх сурвалж хэллээ.

Өөрөөр хэлбэл, аймаг нийслэл, сум хороодын хооронд иргэдийн шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд бүртгэхгүй. Харин сонгуулийн саналт хураалтын маргааш шилжилт хөдөлгөөн хэвийн явагдах юм байна.

2018 онд шинэчлэн батлагдсан Улсын бүртгэлийн тухай хуулиар иргэн шилжилт хөдөлгөөн хийхдээ тухайн газраасаа хасалт хийлгэхгүй, шилжин очсон газраа бүртгүүлдэг болжээ. Өмнө нь хоёр талдаа бүртгүүлдэг байсан аж.

Шилжилт хөдөлгөөн хийлгэх гэж байгаа иргэн дээрх хугацаанаас өмнө бүртгүүлэхийг санууллаа.

Иргэн шилжин суурьшихдаа дараах баримт бичгийг бүрдүүлж, оршин суух газрынхаа /сум, хорооны/ улсын бүртгэгчид 10 хоногийн дотор өөрийн биеэр бүртгүүлнэ.      
д/д Бүрдүүлэх материалын жагсаалт Үйлчилгээний үнэ хураамж Үйлчилгээ үзүүлэх хугацаа Төлбөр тушаах банк, дансны дугаар Үйлчилгээ үзүүлэх хаяг, байршил Зөвлөмж анхаарах зүйл /хууль тогтоомж түүний заалт/
1 Иргэний үнэмлэх   Улсын бүртгэгч баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор шилжилт хөдөлгөөний бүртгэлийг хөтөлнө.   Оршин суух газрынхаа улсын бүртгэлийн байгууллагад хандана. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дугаар зүйл
2 16 нас хүрээгүй хүүхэдтэй иргэн оршин суух бол хүүхдийн төрсний гэрчилгээ Иргэн өөрийн биеэр бүртгүүлэх боломжгүй тохиолдолд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан бүртгүүлж болно.
3 Оршин суух газрын хаягаа нотлох баримт бичиг "Оршин суух газрын хаягаа нотлох баримт бичиг"гэдэгт дараах баримт бичиг хамаарна: -Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ -Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ -Нотариатаар гэрчлүүлсэн түрээсийн, захиалгын зэрэг гэрээ -Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эсхүл эзэмшигчийн бичгээр гаргасан оршин суулгах тухай зөвшөөрөл