Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Боловсролын реформ хийх ТББ-аас үйл ажиллагаагаа танилцуулна

А.Намуун, iKon.mn
2020 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

НЗДТГ-т

10:00 цагаас НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болно.

ЗТХЯ-нд

10:00 цагаас тус яамны удирдлагууд Монгол жолооч нар 16 улс руу тээвэрлэлт хийх боломжтой болсон талаар мэдээлэл хийнэ.

Улсын дээд шүүхийн гадна талбайд

11:00 цагаас Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөгч нар С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллах хүсэлтийн талаар мэдээлэл хийнэ.

Туушин зочид буудалд

11:00 цагаас Боловсролын реформ хийх ТББ-аас үйл ажиллагаагаа танилцуулна.

Засгийн газрын XI байранд

11:00 цагаас СЕХ-ноос УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийнэ.

Монгол-Япон төвд

11:00 цагаас Япон улсын гэрэл зурагчин Сүгияама Тэрүзогийн “Улаанбаатар-1983” гэрэл зургийн цомгийн нээлт болно.

МҮЭХ-нд

14:30 цагаас тус холбоо болон Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос “Зохистой хөдөлмөрийн төлөөх нийгмийн түншлэл 2020” шуурхай уулзалт зохион байгуулна.

ХЗДХЯ-ны шинэ байранд

15:00 цагт иргэдэд эрх зүйн мэдлэгийг хялбар, шуурхай хүргэх e-khutuch.mn цахим хуудасны нээлт болно.