Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Стандарт, хэмжил зүйн газраас угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн талаар мэдээлэл хийнэ

А.Намуун, iKon.mn
2020 оны 1 сарын 8
iKon.MN

Альфа зочид буудалд

09:00 цагт Гэр бүл хүүхэд залуучуудыг чадваржуулах "Эрх, үүрэг, оролцоо" үндэсний сургагч багш бэлтгэх сургалт болно.

МҮЭХ-нд

11:00 цагт Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос уурхайчдын санал хүсэлтийн дагуу ажил амралтын хуваарийг өөрчлөх талаар мэдээлэл хийнэ.

Стандарт, хэмжил зүйн газраас өөрийн байрандаа

11:00 цагаас угаарын хий мэдрэгч төхөөрөмж болон махны стандартын талаар мэдээлэл хийнэ.

Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Гунгаачойлин дацанд

11:00 цагаас Австрал улсын нийт нутаг дэвсгэрт гарсан гал түймрийн гамшигт өртсөн хүмүүс, ан амьтдын сайн сайхны төлөө ном хурж, нийтийн залбирал үйлдэнэ.

Засгийн газрын XI байранд

11:00 цагаас Эдийн засгийн мэргэшсэн сэтгүүлчдийн клубээс "Тэтгэврийн зээлийг тэглэх: Үр дүн ба үр дагавар" хэлэлцүүлэг зохион байгуулна.

Монгол ньюс мэдээллийн төвд

11:30 цагаас ХҮН-аас Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийн талаар мэдээлэл хийнэ.