Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

Зайрмагны үйлдвэрлэл 61% өсжээ

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Зайрмагны үйлдвэрлэл 61% өсжээ
Sara, ikon.mn - text to speech

Монгол Улс сүү цагаан идээний хэрэглээгээ дотооддоо хангах хүрээнд үйлдвэрлэл нэмэгдсээр байгаа аж. Манай улсын хөдөө аж ахуйгаас бэлтгэх сүүний нөөц хэмжээ 2018 оны байдлаар 902.4 сая.литр гэсэн ХХААХҮЯ-ны тооцоо байна. Үүнээс 

  • ингэний сүү 11,500 тн
  • гүүний сүү 83,900 тн
  • үнээний сүү 553,300 тн
  • хонины сүү 103,800 тн
  • ямааны сүү 149,800 тн байна. 

2018 оны эцсийн байдлаар улсын хэмжээнд сүү, сүүн бүтээгдэхүүний 230 үйлдвэр, цех, хөргөлтийн 72 төв үйл ажиллагаа явуулж, тэдгээрт нийт 1,238 хүн ажиллажээ. 

Сүүний боловсруулах салбарын суурилагдсан хүчин чадал жилд 928 сая литр боловч энэ хүчин чадлынхаа ердөө 8-10 хувийг л ашиглаж байна. 

2018 оны гүйцэтгэлээр 134.9 сая.литр сүү, сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрийн аргаар боловсруулжээ. Энэ нь өмнөх оноосоо 55.8%-өссөн үзүүлэлт бөгөөд нийт үйлдвэрлэлд дотоодын үйлдвэрлэлийн эзлэх хувь 15.0% байна.

Тэр дундаа зайрмагны үйлдвэрлэл 61%, өрөм зөөхийний үйлдвэрлэл 171.9%, бяслаг аарцны үйлдвэрлэл 91.5%-аар өсжээ.

Харин 2019 оны дүн хараахан гараагүй байна. 

Хүснэгт. 2018 онд боловсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ

  Бүтээгдэхүүн Хэмжих нэгж Үйлдвэрлэсэн дүн 2017 оны 12 сарын байдлаар Үйлдвэрлэсэн дүн 2018 оны 12 сарын байдлаар Үйлдвэрлэсэн дүн 2017 оны мөн үетэй харьцуулсан дүн
1. Шингэн сүү сая л 33.4 38.3 +4.88%
2. Тараг сая л 10.3 13.5 +3.2%
3. Зайрмаг сая ш 39.6 100.6 +61.0%
4. Цөцгий тн 3.4 5.1 +1.7%
5. Цөцгийн тос тн 143.7 142.4 +1.3%
6. Өтгөн цөцгий тн 155.9 177.4 +21.5%
7. Өрөм зөөхий тн 195.1 367.0 +171.9%
8. Шар тос тн 3.5 5.9 +2.4%
9. Бяслаг, аарц  тн 139.9 231.4 +91.5%