Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Амарбаясгалан: Үндсэн хуульд зааснаар хэнээс ч хараат бус байж гагцхүү хуульд захирагдан ажиллах болно

Т.Саран, iKon.mn
2020 оны 1 сарын 6
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Б.Амарбаясгалан: Үндсэн хуульд зааснаар хэнээс ч хараат бус байж гагцхүү хуульд захирагдан ажиллах болно
Sara, ikon.mn - text to speech

Ерөнхийлөгчийн зарлигаар Дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсон Б.Амарбаясгалан энэ сарын 3-нд тангарагаа өргөжээ.

Энэ үеэр Ерөнхий шүүгч Х.Батсүрэн “Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилогдсонд баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Босго өндөр, хариуцлага ихтэй албанд хүний эрх, шударга ёс, хууль дээдлэх зарчмыг чандлан сахиж, гагцхүү хуульд захирагдан ажиллана гэдэгт итгэлтэй байна. Шийдэл тань мэргэн байх болтугай” хэмээгээд түүнд ажлын амжилт хүсэв.   

Дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан “Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх нэр хүндтэй байгууллагад намайг угтан авч байгаа та бүхэнд хүндэтгэл илэрхийлье. Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дээд шүүхийн шүүгч хэмээх нэр хүндтэй бөгөөд өндөр хариуцлагатай албан тушаалд томилогдон тангараг өргөж, хүний эрх, эрх чөлөө шударга ёсны баталгаа болж ажиллах болсондоо баяртай байна. Өргөсөн тангарагтаа үнэнч, хуулийг дээдлэн, шүүгчийн ёс зүйг чанд сахиж, Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хэнээс ч хараат бус байж гагцхүү хуульд захирагдан ажиллах болно” хэмээлээ.