Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргасан гурван тохиолдол бүртгэгджээ

ikon.mn
2020 оны 1 сарын 6
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргасан гурван тохиолдол бүртгэгджээ
Sara, ikon.mn - text to speech

Амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 305 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 9 хүн гэмтэж бэртжээ. Харин хүний амь нас эрсдсэн осол гараагүй байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл: 

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр-8 
  • Мөргөлдөх хэлбэрээр -1 байна.

Амралтын өдрүүдэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргасан гурван тохиолдол бүртгэгджээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Иймд жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхаарууллаа.

 

 

Эх сурвалж: ТЦА