Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

Валютын нөөцөө 6.7 тонн алтаар нэмэгдүүлэх боломжоо алдав

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Валютын нөөцөө 6.7 тонн алтаар нэмэгдүүлэх боломжоо алдав
Sara, ikon.mn - text to speech

Монголбанк 2019 онд 15.2 тонн үнэт металл худалдан авсан байна.

2018 онд 21.9 тонн үнэт металл худалдан авсан төв банк энэ онд ийнхүү 6.7 тонноор бага алт худалдан авсан нь 30% буурсан үзүүлэлт юм. 

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 761 кг үнэт металл худалдан авсан ба үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 29 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 2.5 кг үнэт металлыг худалдаж авсан нь өмнөх оны мөн үед 2.9 тонн үнэт металл худалдан авч байснаас 2.2 тонноор буурсан үзүүлэлттэй байна.

График. 2018-2019 онд Монголбанкны худалдан авсан алтны сарын мэдээ (кг)

2019 оны арванхоёрдугаар сард нэг грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 129,222.85 төгрөг байжээ. 

АМНАТ-ын татвар 2.5% байсныг УИХ Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, 5% болгосноор ийнхүү алт тушаалт далд хэлбэрт шилжиж, тушаалт нь 2019 онд 30% буурав. Өөрөөр хэлбэл, улсын төсөвт төвлөрүүлэх орлогоос давсан валютын нөөцөө Монгол Улс алдлаа. Харин энэ талаар эдийн засагчид олон удаа сануулж байсан билээ.