Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Улаанбаатар инновацын төв"-ийн инкубатор хөтөлбөрийн 2020 оны бүртгэл сунгагджээ

ikon.mn
2020 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Шинэлэг шийдлийн уурхай, санаа уралдуулах дэвжээ, мөрөөдөл биежих талбар болсон "Улаанбаатар инновацын төв"-ийн инкубатор хөтөлбөрийн 2020 оны бүртгэл сунгагдлаа.

Шинэ санаа, гар нийлсэн баг, ажлын төлөвлөгөө, ажиллах урам зоригоор бялхсан гарааны бизнесүүд маань материаллаг нөөц, туршлага хоёроор л дутдаг билээ. Энэхүү хөтөлбөр нь гарааны бизнес эрхэлж буй залуучуудыг бүхий л боломж нөөцөөрөө дэмжих зорилготой юм.

Инкубаторын үндсэн зорилго нь инновацын тэргүүлэх салбаруудад шинэ, дэвшилтэт санааг бүтээгдэхүүн үйлчилгээ болгон хувиргах, шинэ хэрэгцээг эрж олох, технологид суурилсан бизнесийг хөгжүүлэх, гарааны компанид ажлын таатай орчин, менежментийн иж бүрэн дэмжлэг туслалцаа үзүүлэх замаар тэднийг санхүүгийн болон үйл ажиллагааны хувьд тогтворжсон дотоод гадаадын зах зээлд өрсөлдөх чадвартай болгон өсгөн бойжуулахад оршиж байна.

Материалыг нэгдүгээр сарын 6-ны өдрийн 15:00 цаг хүртэл хүлээж авна. 

Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/QTds4jAyoHeYNEdi8
Холбогдох утас: 70111299

 

Эх сурвалж: Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар