Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

Угаар мэдрэгчийг энэ сарын 10-ны дотор суурилуулна

А.Намуун, iKon.mn
2020 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Гэр хорооллын 220,000 өрхөд угаар мэдрэгчийг үнэ төлбөргүй суурилуулах Засгийн газрын шийдвэрийн дагуу 2019 оны сүүлчээр эхний ээлжийн 50,000 угаарын хий мэдрэгч ирж байгаа талаар албаныхан мэдээлж байсан.

Тэгвэл энэ сарын 10-ны дотор угаар мэдрэгчийг суурилуулах бөгөөд иргэдэд хэрхэн хэрэглэх, ашиглах зааврыг хүргэхээр болжээ.

Угаарын хий мэдрэгчээр хангах ажлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт үүрэг болгосон. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Угаарын хий мэдрэгчийг БНХАУ-аас захиалан авахаар гэрээ хийсэн. Үнэ, чанарын хувьд олон улсын стандартад нийцсэн угаарын хий мэдрэгч үйлдвэрлэдэг үйлдвэртэй бид шууд гэрээ хийж байгаа. Монголд угаарын хий мэдрэгчийн стандарт батлагдаагүй байдаг. Тиймээс олон улсын жишигт нийцсэн үйлдвэрлэл явуулдаг байгууллагад хандсан.

Тамгын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг НЗДТГ-аас БНХАУ-д суудаг төлөөлөгчөөр дамжуулаад тухайн үйлдвэрлэгчтэй шууд харилцаж байгаа" хэмээж байсан юм.