Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Өнгөрсөн шөнийн байдлаар шахмал түлштэй холбоотой зургаан дуудлага ирсэн"

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Сайжруулсан түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар албаныхан өнөөдөр мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн шөнийн байдлаар Улаанбаатар хотод шахмал түлштэй холбоотой зургаан дуудлага ирсэн. Үүнээс 22 хүн хордлогын шинжтэй ирснээс 13 насанд хүрсэн хүн, 9 нь хүүхэд байсан гэдгийг НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн мэдээллийн эхэнд онцлов.

Мөн  тэрбээр “Түүхий нүүрс түлсэн болон өөр ямар нэгэн зөрчил илрээгүй. НМХГ-аас холбогдох байгууллагуудтайгаа хамтран 2019 онд нийт 5,450 объектод хяналт шалгалт хийж, 1,949 мэдэгдэл зөвлөмж хүргэсэн. 

Зөрчил гаргасан иргэн, ААН дээр 179 сая 150 мянган төгрөгийн торгууль илрүүлж, 250 зөрчлийг газар дээр нь арилгуулж ажиллалаа. Тавантолгойн сайжруулсан шахмал түлшний 70 дээжид шинжилгээ хийлгэсэн. Шахмал түлшинд шинжилгээ хийсэн дотоод гадаадын лабораториудаас хүний эрүүл мэнд болон байгаль орчинд ноцтой сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй химийн элемент илрээгүй гэсэн хариу тухайн үед ирж байсан.  

Мөн түүхий нүүрс хэрэглэсэн гэх 71 зөрчил гарч, 106.5 тонн нүүрсийг битүүмжилж, оны өмнө "Амгалан дулааны станц" болон түүхий нүүрс түлэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд хүргүүлэн ажилласан" гэв. 

Хайлтын үр дүн

ЦУОШГ-ын Орчны шинжилгээний хэлтсийн дарга доктор Ж.Батбаяр "Агаарын бохирдол өмнө нь үлэмж их байсан. Энэ жил авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үнэ дүнд агаарын бохирдол бус агаарын чанарын талаар ярьдаг жил болж байгаад баяртай байна.

Ойрын өдрүүдэд агаарын чанарын индекс арванхоёрдугаар сарын 31-нд агаарын чанарын индекс бага бохирдолтой байсан. Ойрын үеийн цаг агаарын нөхцөл байдлаас харахад  агаарын бохирдол харьцангуй хэвийн түвшиндээ байхаар байна" гэлээ.