Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/31-НД НИЙТЛЭГДСЭН

С.Чинзориг: Хүсэлт гаргасан сараас нь эхлэн хүүхдийн мөнгийг олгоно

Т.Саран, iKon.mn
2019 оны 12 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn
00:00 00:00
С.Чинзориг: Хүсэлт гаргасан сараас нь эхлэн хүүхдийн мөнгийг олгоно
Sara, ikon.mn - text to speech

“Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоол гарсантай холбоотойгоор Засгийн газраас журам баталсныг ХНХ-ын сайд С.Чинзориг хэллээ.

Журмын дагуу иргэд 2020 оны нэгдүгээр сараас эхлээд аймаг, дүүргийнхээ нийгмийн ажилтанд хүсэлт гаргавал тухайн сараас нь эхлэн хүүхдийн мөнгийг олгох юм байна. Ингэхдээ амжиргааны түвшин тооцдог босго оноог харгалзахгүй олгох болсон гэдгийг ХНХ-ын сайд хэлсэн юм.

Өнөөдрийн байдлаар албан ёсоор нийт хүүхдийн 80 хувьд нь сар бүр 20 мянган төгрөг олгож байгаа. УИХ 2019 оны төсөв батлахдаа нийт хүүхдийн 80 хувьд буюу 912,000 хүүхдэд олгох мөнгөн тэтгэмжид шаардлагатай 218 тэрбум төгрөгийг баталсан байна.