Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Хуулийн этгээдүүд 2021 оны нэгдүгээр сард багтан ЭЦСИЙН ӨМЧЛӨГЧөө бүртгүүлэх ёстой"

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 12 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn
00:00 00:00
"Хуулийн этгээдүүд 2021 оны нэгдүгээр сард багтан ЭЦСИЙН ӨМЧЛӨГЧөө бүртгүүлэх ёстой"
Sara, ikon.mn - text to speech

Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж, өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж "Энэ онд иргэд болон хуулийн этгээд рүү чиглэсэн олон ажил хийлээ. Тухайлбал, 150 сая хуудас материал бүрэн цахимжуулав. Нийтдээ 110 терабайт буюу улсдаа хамгийн их багтаамжтай мэдээлэл манайд хадгалагдаж байна гэсэн үг. Үүнд 3.3 сая иргэн, 1.1 сая эд хөрөнгө, 194 мянга хуулийн этгээдийн мэдээлэл цахим хэлбэрээр байгаа. 

Түүнчлэн 194 мянган хуулийн этгээдийн 9 сая гаруй эх нотлох баримтыг мөн цахимжууллаа.

Мөн Монгол Улсын ерөнхий сайдын 2018 оны 186 дугаар захирамжаар байгуулагдсан “Invest in Mongolia center” нэг цэгийн үйлчилгээний төвд гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг 2019 оны 4 дүгээр сараас эхлүүлсэн. Энэ онд гадаадын хөрөнгө оруулалттай 216 компани бүртгүүлээд байна. 

Өнгөрсөн онд гадаадын хөрөнгө оруулалттай 484 хуулийн этгээдэд шалгалт явуулж, зөрчил гаргасан 139 компанийн бүртгэлийг хүчингүй болгосон. Бүртгэлийн мэдүүлэг өгөхдөө хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, хуулийн шаардлага хангаагүй гэх зөрчил илэрснээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа" гэлээ.

"Татварын багц хууль хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан эцсийн өмчлөгчийг бүртгэж эхэлнэ"

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 194 мянга гаруй хуулийн этгээд бүртгэлтэй байгаа аж. 

Эдгээр хуулийн этгээд эцсийн өмчлөгчөө 2021 оны нэгдүгээр сард багтан өмнөх эцсийн өмчлөгчөө бүртгүүлэх ёстойг Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ.

Харин 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш шинэ аж ахуйн нэгж байгуулж байгаа иргэд эцсийн өмчлөгчөө өгөхөөр боллоо. Ийнхүү эцсийн өмчийг бүртгэж буй нь 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Татварын багц хуультай холбоотой аж. 

Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч гэдгийг тухайн аж ахуйн нэгжийн хувьцааны дийлэнх хэсгийг дангаараа болон бусадтай хамтран эзэмшиж, үйл ажиллагааг удирдан чиглүүлж, ашиг шимийг хүртэж буй этгээдийг ойлгоно. 

Хэрэв эцсийн өмчлөгчөө худал ташаа мэдүүлбэл Эрүүгийн болон Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ хэмээн УБЕГ-ын дарга Б.Баасандорж мэдээллээ.