Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын тавдугаар үеийн Су-57 сөнөөгч нисэх онгоц туршилтын нислэгийн үеэр осолджээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 12 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Оросын тавдугаар үеийн байлдааны нисэх онгоц болох Су-57 өнөөдөр алс дорнодын Хабаровск мужийн нутаг дэвсгэрт туршилтын нислэгийн үеэр осолдсон тухай орон нутгийн захиргаа мэдээлжээ.

Тайгад унасан онгоцны нисгэгч нь шүхрээр бууж, амьд үлдсэн байна.

Энэ нь Су-57 загварын үйлдвэрлэлийн шатны туршилт байжээ. Ослын шалтгааныг тогтоох тусгай комисс байгуулагдаж, ажилдаа орсон талаар үйлдвэрлэгч компанийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.

Оросын армийн зэвсэглэлд зориулан 2010 оноос хойш бүтээж байгаа Су-57 нь өмнөх МиГ-29, Су-27 загварын сөнөөгч онгоцнуудын залгамжлагч болох юм.

Шинэ загварын нисэх онгоц нь агаар, газар, усан дахь бүх төрлийн байг устгах зориулалттай, дуунаас хурдан, радарт илрэхгүй байх хамгийн орчин үеийн технологиор тоноглогдсон бүтээгдэхүүн ажээ.

 

Эх сурвалж: ТАСС