Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хонг Конгийн захирагчийн нөхөр коммунист дууны үеэр алга ташилгүй зогсож, тэмцэгчдийг баярлуулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 12 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Макаог Португалиас салган эх газрын Хятадад нэгтгэсний 20 жилийн ойн арга хэмжээ болсон юм.

Энэхүү баярын арга хэмжээнд Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин тэргүүтэй нам, төрийн удирдагчид оролцсон юм. Мөн Макаогийн хөрш Хонг Конгийн захирагч Кэрри Лам нөхрийн хамт оролцжээ.

Баярын концертын үеэр “Эх орны магтуу” нэртэй эх оронч дууг танхимд цугларсан бүх хүн түрэн дуулж, алга ташихад Кэрри Ламын нөхөр Лам Сю Пор ганцаараа дагаж дуулалгүй, алгаа ташилгүй зогсож байгааг CCTV-ийн шууд нэвтрүүлгээр үзүүлжээ.

Математикч мэргэжилтэй Лам Сю Пор нь Британийн иргэний давхар харьяалалтай Хонг Конгийн уугуул юм.

Түүний энэ сонин үйлдэл Хонг Конгчуудын анхаарлыг нэлээд татжээ. Бээжингийн бодлогын эсрэг тэмцэгчид түүнийг Хятадын коммунист намд эсэргүүцэл илэрхийлсэн зоригт баатар хэмээн магтаж байна.

Эх сурвалж: Asahi Shimbun