Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн шилдэг залуус

ikon.mn
2019 оны 12 сарын 23
iKon.MN
Зураг зураг

“Нийслэлийн шилдэг залуу”, “Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжигч байгууллага” шалгаруулах ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо.

Улаанбаатар хотыг хөгжүүлэх үйл хэрэг, нийгмийн сайн үйлс, залуучуудыг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд идэвх санаачилгатай ажиллаж буй ажил, хөдөлмөрийнхөө амжилтаар онцгой хувь нэмэр оруулсан 18-34 хүртэлх насны хотын иргэдийг шагнаж, урамшуулав.

  • Нийслэлийн Шилдэг залуу – М.Данзанпэрэнлэй
  • Нийслэлийн Шилдэг соён гэгээрүүлэгч залуу – Н.Бадамсүрэн
  • Нийслэлийн Шилдэг залуу уран бүтээлч – Б.Нарандэлгэр
  • Нийслэлийн Шилдэг оюунлаг залуу – Б.Чулуунпүрэв
  • Нийслэлийн Шилдэг спортлог залуу – Б.Хэрлэн
  • Нийслэлийн Шилдэг залуу зохион бүтээгч – Р.Батмөнх
  • Нийслэлийн Шилдэг хүмүүнлэгийн үйлстэн залуу – Х.Эрдэнэ
  • Нийслэлийн Шилдэг байгаль орчинд ээлтэй залуу – Ц.Дагвадорж
  • Нийслэлийн Шилдэг сайн дурын ажилтан залуу – Н.Мөнхжаргал
  • Нийслэлийн Шилдэг Төрийн захиргааны албан хаагч залуу – Ч.Энххорол нар шалгарчээ.

Харин “Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжигч шилдэг байгууллага”-аар “Тавантолгой” ХХК, И-Март сүлжээ дэлгүүр, Юнител групп, TM танин мэдэхүйн телевиз, UB medee.mn цахим сайт тус тус шалгарч, өргөмжлөл хүртлээ.

 

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс