Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

Аргентины дэлгүүрээс хулгай хийсэн Мексикийн элчин сайд огцорчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 12 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Аргентин улсад суугаа Мексик улсын элчин сайд Рикардо Валеро эрүүл мэндийн шалтгаанаар албан тушаалаасаа огцорч байгааг өчигдөр буюу Ням гарагт зарлажээ.

Тэрээр аравдугаар сарын 26-ны өдөр Буэнос Айрес хотын номын дэлгүүрээс хулгай хийж байгаад баригдсан юм. Элчин сайд $10-ын үнэтэй номыг сонины завсар хавчуулаад дэлгүүрээс авч гарсан нь хяналтын камерны бичлэгт үлдсэн байжээ.

Энэ сарын эхээр Рикардо Валерог Мексикийн гадаад хэргийн яамнаас эгүүлэн татахаар болсон юм. 

Сайдын хулгайлсан ном нь 18 дугаар зууны Италийн зохиолч, тагнуулч, адал явдал хайгч Жиакомо Казановагийн намтар байжээ.

Эгүүлэн татах шийдвэр гарснаас хоёрхон өдрийн дараа арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Валеро нь Буэнос Айрес хотын олон улсын нисэх буудлын татваргүй барааны дэлгүүрээс цамц хулгайлаад баригдсан тухай Аргентины хэвлэлүүд мэдээлж байв.

 

Эх сурвалж: Reuters