Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

БӨРТЭ ЧОНО 2019: Оны хамгийн шилдэг тамирчин, шилжин явах цомын эзнээр Э.Цэндбаатар шалгарлаа

А.Намуун, iKon.mn
2019 оны 12 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын үндэсний олимпын хорооны Тэргүүн дээд шагнал "Бөртэ чоно 2019"-ын эзэд өнөөдөр тодорлоо. Энэхүү шагналыг хүртсэн тамирчдыг онцолж байна.

Олон улсын спортын уралдаан тэмцээнд эх орноо төлөөлөн амжилт үзүүлсэн шилдэг тамирчид гурван номинацид өрсөлдсөн юм.

2019 оны хамгийн шилдэг тамирчин, шилжин явах цомын эзнээр ДАШТ-ий хүрэл медальт Э.Цэндбаатар тодорлоо.

ШИЛДГИЙН ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН:

  • М.Анхцэцэг (Хүндийг өргөлт) - ДАШТ-ий хүрэл медаль, Дэлхийн цомын аварга

 ШИЛДГИЙН ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТАМИРЧИН:

  • Э.Цэндбаатар (Бокс) - ДАШТ-ий хүрэл медальт, "THAILAND OPEN" тэмцээний аварга.

ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТАМИРЧИН:

  • Л.Отгонбаатар (Жүдо) - Азийн аварга, Хөх Хотын Гран При тэмцээний хүрэл медальт.
  •   Д.Дэлгэрням (3х3) - Жэжүд зохиогдсон Дэлхийн Гран При тэмцээний "хамгийн үнэ цэнтэй тоглогч" 

 ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН:

  • Жүдогийн ДАШТ-ий хүрэл медальт, Анталья Гран Пригийн мөнгө, Тбилисийн Гран Пригийн хүрэл медальт, Гавьяат тамирчин М.Уранцэцэг
  • Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин С.Батцэцэг (Чөлөөт бөх) - ДАШТ-ий хүрэл медальт.  ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн анхны тамирчин

ШИЛДЭГ БАГ:

  • “Токио 2020” наадмын эрхээ авсан 3х3 Сагсан бөмбөг эмэгтэй шигшээ баг

ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ:

  • Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат
  • 3х3 шигшээ багийн дасгалжуулагч С.Тулга

ШИЛДЭГ ЗАЛУУ ТАМИРЧИН:

  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-ий алтан медальт Л.Сосорбарам

Шилдгээр тодорсон тамирчдыг Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбооны гишүүн спортын сэтгүүлчдийн саналаар шалгаруулжээ.

Түүнчлэн өнөөдөр Монголын самбо бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл /ТЕГ-ын дарга/ шилдэг ерөнхийлөгчөөр, Монголын морин спортын холбоо, Ширээний теннисний холбоо зэрэг 10 гаруй номинацийн шилдгүүд тодорсон юм.

2003 оноос эхлэн спортын шилдгүүдэд "Бөртэ чоно" шагналыг олгож эхэлсэн түүхтэй байна.