Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-аар Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг баталлаа

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 12 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

11:37 2019/12/12

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг бүхэлд нь баталъя гэсэн саналын томъёоллоор санал хурааснаар хуралдаанд оролцож буй 44 гишүүний 37 нь дэмжиж, 84.1 хувиар хууль батлагдав. Мөн хамт өргөн мэдүүлсэн Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг 86.4 хувийн саналаар баталлаа.  

Чуулганыг шууд үзэх:
https://www.facebook.com/iKonNews/videos/1219669868230122/

11:07 2019/12/12

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэлж, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Үргэлжлүүлэн, Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай болон Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн, хамт батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийн тухай зэрэг 10 асуудал хэлэлцэхээр болжээ.

Харин чуулганы төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч хаалттай мэдээлэл хийх юм. 