Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: ЕБС-ийн 8-12 дугаар ангийн сурагчдад тамхины хор хөнөөлийг таниулах нөлөөллийн ажил өрнүүлнэ

А.Намуун, iKon.mn
2019 оны 12 сарын 11
iKon.MN

Оросын шинжлэх ухаан, соёлын төвд

11:00 цагт ОХУ-ын найруулагч Валерий Шевченко Кремлийн сүлд модны наадмын талаар мэдээлэл хийнэ.

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын нэрэмжит ШУТИС-ийн олон улсын эрдэс шинжилгээний хурлын танхимд

11:00 цагт “Уул уурхайн технологи, эдийн засаг, экологи” 7 боть номын нээлт болно.

МҮЭСТО-нд

14:00 цагаас “ХОР БАЯРТАЙ” тамхинаас татгалзах үндэсний аяны хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн 8-12 дугаар ангийн сурагчдад тамхины хор хөнөөлийг таниулах нөлөөллийн ажил өрнүүлнэ.

Туушин зочид буудалд

15:00 цагаас БОАЖЯ,  НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлсэн “Нагоягийн протоколыг хэрэгжүүлэх хүний нөөц, эрх зүйн орчин, байгууллагын чадавхийг бэхжүүлэх” төслийн үр дүнг танилцуулна.