Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын засгийн газар бүх төрийн байгууллагуудад ашиглаж буй гадаад компьютеруудыг солих даалгавар өгчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 12 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Хятадын засгийн газар бүх төрийн байгууллагуудад хэрэглэж байгаа гадаад үйлдвэрийн компьютер, программуудыг гурван жилийн дотор солих даалгавар өгсөн тухай Financial Times мэдээлжээ.

Уг шийдвэр нь HP, Dell, Microsoft зэрэг АНУ-ын компаниудад том цохилт болохоор байна.

Вашингтоны зүгээс Хятадын технологийн компаниудад тавьсан хоригийн хариу арга хэмжээ гэж үүнийг ажиглагчид дүгнэж байгаа юм.

Эх сурвалжийн мэдээлснээр 2020 оноос эхлэн нийтдээ 20-30 сая компьютер уг ажиллагаанд өртөх гэнэ. 2020 онд тэдгээрийн 30 хувь, 2021 онд 50 хувь, 2022 онд 20 хувь нь солигдох тооцоо гарчээ.

Шийдвэрийг бүр энэ оны эхээр гаргасан тухай Financial Times мэдээлсэн байна.

Гэвч Хятадын төрийн албанд хэрэглэгдэж байгаа ихэнх компьютер Майкрософтын Windows үйлдлийн системтэй байдаг тул солих ажиллагаа амар байхгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Үүнээс гадна Хятадын Lenovo зэрэг үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнээр компьютеруудыг сольж болох ч тэдгээр нь дотроо Америкийн компаниудын эд ангийг ашигласан байгаа юм.

 

Эх сурвалж: The Guardian