Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

2020 оны 1 дүгээр сард төрийн албан хаагчдыг АНУ-д богино хугацааны сургалтанд суралцуулна

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 12 сарын 5
Сурталчилгаа
Зураг зураг

Мэргэжлийн боловсолыг дэмжих сан, АНУ-ын нийслэл Вашингтон хотод байрлах University of North America их сургуультай хамтран ажиллах гэрээг байгуулж Монгол Улсаас албан ёсны төлөөлөгчийн эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хүрээнд төрийн албан хаагчдад болон бизнесийнхэнд зориулсан сургалт болон аялалын хосолсон богино хэмжээний хөтөлбөр хэрэгжүүлж байгаа билээ.

Манай сан нь 2014 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд АНУ-ын Харвардын их сургуулийн богино хэмжээний сургалтуудад Монгол Улсаас оюутан залуусыг амжилттай суралцуулсан туршлагатай байгууллага юм.

Сангийн эрхэм зорилго:

Харвардын их сургуульд болон дэлхийн шилдэг 100 сургуульд Монгол залуучуудын сурч боловсрох мэргэжлийн боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор дэмжлэг үзүүлэх, боловсролтой, бүтээлч, зөв монгол хүнийг төлөвшүүлэхэд түлхэц үзүүлэх үндсэн зорилготой.

Сангийн алсын хараа:

Боловсролын салбарт манлайлал үзүүлж дэлхийд шилдэг боловсролоор тэргүүлж буй их дээд сургуульд өндөр мэдлэг боловсрол, туршлагатай оюутан залуусыг суралцуулж Монгол Улсын хөгжил дэвшил, боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийнэ.

Энэхүү сургалт нь 2020 оны 1 дүгээр сарын 19-27 ний хооронд хэрэгжих бөгөөд уг сургалтанд АНУ-ын төрийн байгууллагуудын бүтэц зохион байгуулалт, АНУ-ын төрийн байгууллагуудын ёс зүйн хэм хэмжээ, мөрдөгддөг дүрэм журам зохицуулалтууд, ил тод хариуцлагатай нээлттэй засаглалын хэлбэр, төрийн байгууллагын хамтын ажиллагаа, багт өндөр үр бүтээмжтэй ажиллах арга барил туршлага жишээ, хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны байгууллагууд болон худалдаа хамтын ажиллагааны байгууллагуудтай танилцах хөтөлбөрүүд багтсан болно.

Манай хөтөлбөр нь хэн бүхэнд нээлттэй бөгөөд энэ удаагийн сургалтанд нийтдээ 15 оролцогчийг хамруулахаар болсон.

Сургалтанд бүртгүүлэх эцсийн хугацаа 2019 оны 12 дугаар сарын 27.

Сургалтын төлбөр $5500 бөгөөд үүнд онгоцны тийз, зочид буудал, сургалтын зардал бүгд багтсан болно.

Сургалтын хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 99115702, 80803675, 99525515 тоот утаснаас авна уу.

www.pedf.mn хаягаар хандаж сангийн болон уг хөтөлбөртэй холбоотой мэдээлэлтэй танилцна уу.

Сургалтын хөтөлбөрийг энд дарж татаж авна уу.

Сургалтанд бүртгүүлэх бол https://forms.gle/JPsk6yyoLpwaAzRa6 хаягаар орж бүртгүүлнэ үү.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.