Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

Өндөр ачаалалтай авто замд ойр амьдардаг хүүхдүүдийн уушгины өсөлт удааширч байгааг эрдэмтэд тогтоожээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Хотын ачаалал ихтэй авто замуудын ойр амьдардаг хүүхдүүдийн уушгины өсөлт удааширч, хүмүүсийн уушгины хорт хавдар тусах магадлал нэмэгддэгийг хэсэг эрдэмтэд судалж тогтоожээ.

Лондон хотын King’s College-ийн хэсэг эрдэмтэд анх удаа замын хөдөлгөөнөөс үүдэлтэй агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдгийг Британи, Польшийн нийт 13 хотод хийсэн судалгаагаар тогтоож, дүгнэлтээ танилцуулсан байна.

Тэдний дүгнэлтээр бол өндөр ачаалалтай автозамаас 50 метр дотор амьдардаг хүмүүсийн уушгины хорт хавдар тусах магадлал 10 хувиар нэмэгдэж, хүүхдүүдийн уушгины өсөлт 3-14 хувиар саатаж байгаа ажээ.

Тодруулбал Британийн Оксфорд хотод 14, Лондонд 13, Бирмингэмд 8, Бристолд 5, Ливерпүүлд 5, Ноттинхэмд 3, Соутхэмптонд 4 хувиар тус тус хүүхдүүдийн уушгины өсөлт хөгжлийг саатуулж байгааг тогтоосон байна.

Лондон хотын оршин суугчдын гуравны нэг орчим нь буюу 3 сая орчим хүн хөдөлгөөн ихтэй автозамын ойролцоо амьдардаг.

Дээрх судалгааны дүгнэлтийг хамтран танилцуулсан байгаль орчныг хамгаалах 15 байгууллага Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас (ДЭМБ) зөвлөсөн агаарын бохирдлын стандартыг 2030 он гэхэд хэрэгжүүлэхийг Британийн засгийн газарт хандаж уриалжээ.

Одоо Британид мөрдөгддөг агаарын чанарын стандарт нь ДЭМБ-ын зөвлөсөн PM2.5 нарийн ширхэгт тоосонцрын зөвшөөрөгдөх хэмжээнээс хоёр дахин өндөр байдаг юм.

Гэвч одоогоор тус улсын аль ч улс төрийн нам агаарын бохирдлын стандартыг 2030 он гэхэд ДЭМБ-ын стандартад нийцүүлэх зорилтыг хэрэгжүүлэх талаар ярихгүй байгаа.

Дээрх судалгааны дүгнэлтэд хэрвээ засгийн газар агаарын бохирдлын хэмжээг 20 хувиар бууруулж чадвал тус улсын томоохон хотуудын хүн амын дундах уушгины хорт хавдрын өвчлөлтийг 5-аас 7.6 хувиар бууруулахаар байгааг баталсан байна.

 

Эх сурвалж: The Guardian