Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: ШӨХТГ-аас сүүлийн үед хийсэн хяналт, шалгалтын дүнгээ танилцуулна

А.Намуун, iKon.mn
2019 оны 11 сарын 25
iKon.MN

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны байранд

11:00 цагаас ЭМЯ, БСШУСЯ, НЗДТГ, ЦЕГ, JCI байгууллагын удирдлага тамхины хор хөнөөлийг бууруулах “Хор баяртай” төслийн санамж бичигт гарын үсэг зурна.

Blue Sky зочид буудалд

11:00 цагаас АН-ын Шинэчлэлийн залуус, аймаг дүүргийн АН-ын гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

ШӨХТГ-аас өөрийн байрандаа

11:00 цагаас сүүлийн үед хийсэн хяналт, шалгалтын дүнгээ танилцуулна.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт ХҮН-аас Оюу толгой төслийн талаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт “Монгол туургатан төв холбоо”-ноос “Улсын төв музейд хууль бусаар халдаж байна” сэдвээр мэдээлэл хийнэ.

12:00 цагт Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн сэтгүүлч Уянга бүсгүй мэдээлэл хийнэ.

Корпорэйт конвеншн центрт

12:00 цагаас Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухаан хөгжсөний 98 жилийн ой, “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийн баярын ёслол болно.

Үндэсний номын санд

14:00 цагаас “Монголын төрт ёсон ба бичиг соёлын өв” үзэсгэлэнгийн нээлт болно.

НЗДТГ-т

15:00 цагаас НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болно.