Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

Яаралтай хамгаалах шаардлагатай дэлхийн түүхэн дурсгалуудын нэгээр Чойжин ламын сүмийг нэрлэжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Нью Йорк хотод төвтэй World Monuments Fund байгууллага “2020 World Monuments Watch” жагсаалтыг өчигдөр танилцуулжээ. Уг жагсаалтад 2020 онд яаралтай хамгаалалтад авч, сэргээн засварлах шаардлагатай дэлхийн 25 түүхэн дурсгалт байгууламжийг нэрлэсэн байна.

Тэдгээрийн дотор Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод оршдог Чойжин Ламын сүмийг багтаажээ. Тус байгууллагаас жагсаалтад багтсан дурсгалуудын зарим хэсгийг хамгаалахад нийт $1 саяын хөрөнгийг ирэх хавар гаргах юм байна.

Чойжин Ламын сүмээс гадна Парисын дарь эхийн сүм тэргүүтэй Франц, Британи, Египет, Перу, Энэтхэг, Ирак, Япон, Мексик, Пакистан, Испани, Чили, АНУ зэрэг улсуудын түүхэн дурсгалт байгууламжууд дээрх жагсаалтад багтжээ.

25 түүхэн дурсгалын бүрэн жагсаалттай энэ холбоосоор танилцана уу.

 

Эх сурвалж: WMF.org