Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярын асуудлаар үндсэн хуулийн цэцийн гишүүдийн хурал болно

ikon.mn
2019 оны 11 сарын 22
iKon.MN

Blue sky зочид буудалд

08:30 цагт “Албан тушаалтны хөрөнгө, орлогод иргэдийн хяналтын нэмэгдүүлэх, хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягтыг боловсронгуй болгох нь” хэлэлцүүлэг болно.

“Шангри-Ла” зочид буудалд

09:00 цагт “Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үндэсний зорилт, арга хэмжээ" чуулган эхэлнэ.

Хоршоологчдын холбооны байранд

09:00 цагт  "ЖДҮ зээл хариуцлага-2019" сэдэвт жижиг, дунд бизнес эрхлэгчдэд төслөө хэрхэн эрсдэлгүй хэрэгжүүлэх, зөвлөгөө өгөх, мэдээ мэдээллээр хангах сургалт болно. 

МУИС-ийн Номын санд

09:00 цагт "Монголын Энтрепренерүүдийн нэгдсэн чуулган болно.

Хангарди ордонд

10:00 цагт НИТХ-ын ээлжит бус VIII хуралдаан болно.

Архивын ерөнхий газарт

10:00 цагт Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор профессор А.Очирын хувийн сан хөмрөгийн үзэсгэлэнгийн нээлт болно. 

ҮХЦ- ийн байранд

11:00 цагт Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярын асуудлаар Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн хурал болно.

 МХЕГ-т

11:00 цагт мэргэжлийн хяналтын байгууллагаас олон улсын сургалтын хөтөлбөртэй сургуулиуд болон мал төхөөрөх, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдэд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ.

Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд

11:30 цагт Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас “Тавантолгой түлш” компанид ажиллах иргэдийг бүртгэх талаар мэдээлэл хийнэ. 

“Mongol art gallery”-д

16:00 цагт СТА Б.Сайханбаярын “1900” үзэсгэлэнгийн нээлт болно.

Blue sky зочид буудалд

15:00 цагт Иргэд, иргэний нийгмийн байгууллагууд хамтран орон нутгийнхаа боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэсэн туршлагаа танилцуулна. 

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:30 цагт Үндэсний эрх ашгийн төлөө хөдөлгөөнөөс Монгол Улсын шатахууны импорт гадаадын нэг компаниас хараат болж байгаа талаар мэдээлэл хийнэ. 

12:00 цагт Үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбооноос сэтгүүлч Ж.Жаргалсайханд туслах хандивын тоглолтын тухай мэдээлэл хийнэ.