Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллого ирэх сард эхэлнэ

ikon.mn
2019 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Хуралдааныг Нийслэлийн Засаг даргын хүний, хөгжил нийгмийн бодлогын асуудал хариусан орлогч Ш.Анхмаа удирдан явуулав.

Тэрбээр Нийслэлийн тооллогын комиссын гишүүд, дүүргийн тооллогын комиссын дарга нарт хандан “Хүн ам, орон сууцны улсын ээлжит тооллого”, “Байшин, орон сууцны тооллого”-ын бэлтгэл ажлыг эрчимжүүлэн үлдсэн хугацаанд оновчтой төлөвлөлт хийж, дээрх тооллогуудыг амжилттай зохион байгуулан, шат шатандаа өндөр хариуцлагатай ажиллахыг үүрэг болголоо.

Хүн ам, орон сууцны улсын ээлжит тооллого 2020 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнийн 00:00 цагаас эхлэх бол тус тооллогын хүрээнд хийгдэж буй “Байшин, орон сууцны тооллого” нь 2019 оны 11 дүгээр 19-нөөс 12 дугаар сарын 22-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдах юм.