Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын иргэн Өмнөд Солонгосын онгоцны үйлчлэгчийн биед халдсан хэргээр саатуулагджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын төрийн өндөр албан тушаалтан Korean Air компанийн нисэх онгоцоор зорчиж байхдаа нислэгийн багийн ажилтанд бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэрэг Өмнөд Солонгост шалгагдаж байгаа.

Тэгвэл үүнтэй ижил төстэй хэрэгт ОХУ-ын иргэн шалгагдаж байгаа тухай Korea Times сонин өнөөдөр мэдээлжээ.

Өнгөрсөн Мягмар гарагт Филиппинээс Өмнөд Солонгосын чиглэлд нисэж байсан онгоцны үйлчлэгчийн биед Оросын иргэн эрэгтэй халдсан байна. Тэрээр ямар нэг шалтгаангүйгээр үйлчлэгч эмэгтэйн араас бэлхүүсээр нь тэвэрсэн тухай мөрдөн байцаагчид мэдээлжээ.

Нисэх багийнхан болсон явдлын талаар Инчеонд буухаас өмнө цагдаагийн газарт мэдэгдэж, газардсаны дараа сэжигтнийг цагдаа нар саатуулан шалгаж эхэлжээ.

 

Эх сурвалж: Korea Times