Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/05-НД НИЙТЛЭГДСЭН

Apple компани Калифорнийг хямд өртөгтэй орон сууцаар хангахад $2.5 тэрбумыг зарцуулахаар болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 11 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Күк, Калифорни мужийн захирагч Гэвин Ньюсом нар төслийн талаар ярилцаж байна

АНУ-ын Калифорни мужийн Сан Франциско болон Bay Area орчимд орон сууцны үнэ тэнгэрт хадаж, жирийн хүмүүсийн амьдралд хүнд тусах болсон юм.

Тэгвэл энд үйл ажиллагаагаа явуулдаг Apple компани хямд өртөгтэй орон сууцны төсөлд зориулж $2.5 тэрбумыг зарцуулах болсноо Даваа гарагт зарлажээ.

Төслийн зорилго нь анхны байраа худалдан авч байгаа болон бага орлготой Калифорничуудад туслах юм байна. Энэ мөнгөний $1 тэрбумаар хямд өртөгтэй орон сууц барих төслүүдийг санхүүжүүлэх юм.

Нөгөө нэг тэрбумаар нь анх удаа орон байртай болох гэж буй иргэдийн моргэйжийн зээлийг санхүүжүүлэх гэнэ. Үлдсэн $300 саяар Apple компани өөрийн мэдлийн газарт хямд орон сууцны хороолол бариулах бол $150 саяыг нь Bay Area орчмын орон сууцны санд хандивлах ажээ.

Харин үлдсэн $50 саяыг нийгмийн эмзэг давхаргынхныг дэмжихэд зориулах юм байна.

Төслүүдээс орсон орлогыг орон сууцны зээл санхүүжүүлэхэд буцааж зарцуулна. Google компани энэ оны зургаадугаар сард бас Bay Area орчмын орон сууцны хямралыг шийдвэрлэхэд $1 тэрбумыг зарцуулахаар болсон юм.

Энэ мөнгөний ихэнх хэсгийг Google-ийн эзэмшлийн газарт хямд орон сууц барихад зориулах ажээ.

 

Эх сурвалж: Mashable