Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

Залуу инженерүүдийн үндэсний чуулганы салбар хуралдаанууд үргэлжилж байна

ikon.mn
2019 оны 10 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Засгийн газрын бүтээн байгуулалтын ажлыг залуучуудад танилцуулах,  залуу инженерүүдийн хөгжлийн төлөөх үзэл бодол, санал санаачлагыг төрд хүргэх зорилгоор Ерөнхий сайдын ивээл дор Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооноос “Залуу инженерүүдийн үндэсний чуулган”-ыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Чуулганы нэгдсэн хуралдаан 2019 оны 11-р сарын 05-ны өдөр Төрийн ордны Их танхимд болох гэж байна. 

“Залуу инженерүүдийн үндэсний чуулган”-ны Төрийн ордны Их тамхинд болох нэгдсэн хуралдаанаас өмнө залуучуудын саналыг нэгтгэн Засгийн газарт өргөн барих, баримт бичиг боловсруулах зорилготой 6 салбар хэлэлцүүлгийг явуулахаар төлөвлөжээ. Үүнээс “Барилгын салбарын хөгжилд залуу инженерүүдийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг 10 сарын 18-нд Барилга хөгжлийн төв дээр зохион байгуулагдсан билээ. 

 

Бусад салбар хэлэлцүүлгийн тухайд 10-р сарын 29-ны 9 цагт ТЭЦ III –ын хурлын зааланд Эрчим хүчний салбар, 10-р сарын 30-ны 10:00 цагт IT парк дээ Харилцаа холбоо, мэдээллийн технологи, мөн өдрийн 10:00 цагт Эрдэнэт хотод Эрдэнт үйлдвэр ТӨҮГ дээр Уул уурхайн салбарын 1-р хэлэлцүүлэг, 10 сарын 31-ний 10:00 цагт Уул уурхайн салбарын 2-р хэлэлцүүлэг Корпорэйт зочид буудалд, мөн тус өдрийн 13:00 цагт Авто тээврийн үндэсний төв дээр тус болох тул салбар бүрийн чадварлаг инженер залуучууд та бүхнийг хүрэлцэн ирж санал бодлоо илэрхийлэхийг хүсч байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг фэйсбүүкийн “Залуу инженерүүдийн үндэсний чуулган” пэйж хуудаст лайк даран авч болно.

 

Эх сурвалж: ХХЗХ