2019/11/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,705.07₮
B30
УЛААНБААТАР
-2°
|
-13°
B30
УЛААНБААТАР
-12°
|
-15°
B30
УЛААНБААТАР
-15°
|
-23°
03:00
S29
-14°
04:00
S29
-14°
05:00
S31
-15°
06:00
S31
-15°
07:00
S31
-15°
08:00
S31
-15°
09:00
S32
-14°
10:00
S32
-11°
11:00
S32
-9°
12:00
S30
-7°
13:00
S30
-4°
14:00
S30
-1°

Хятадын эдийн засгийн өсөлт сүүлийн 26 жилийн хамгийн доод хэмжээндээ хүрлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 18
iKon.MN
Эх сурвалж: reuters.com

Өнөөдөр Хятадын засгийн газар 2019 оны гуравдугаар улирлын эдийн засгийн үзүүлэлтүүдээ танилцууллаа.

Өнгөрсөн гурван сарын хугацаанд тус улсын эдийн засгийн өсөлт 6.0 хувьтай байсан нь улирлын статистик мэдээлэл гаргаж эхэлсэн 1992 оноос хойшх хамгийн бага өсөлт болжээ.

Хоёрдугаар улиралд өсөлтийн хэмжээ 6.2 хувьтай байсан юм. Шинжээчид өсөлт буурсныг АНУ-тай хийж буй худалдааны дайны нөлөөгөөр тус улсын экспортын салбаруудын үзүүлэлт муудсантай холбоотой гэж дүгнэж байна.

Бууралт энэ хэвээр үргэлжилбэл 2019 оны сүүлийн улиралд өсөлт 5.9 хувьд хүрэхээр байгааг мөн анхааруулжээ.

Хятадын засгийн газар 2019 оны өсөлтийг 6.0-6.5 хувьд барих зорилттой байгаа. Тэгвэл гуравдугаар улирлын өсөлт энэ хязгаарын хамгийн доод хэмжээнд хүрээд байна.

Өнгөрсөн долоо хоногт Америк-Хятадын төлөөлөгчид худалдааны гэрээ байгуулах үйл явцад ахиц гаргасан гэлцэж байгаа ч нөхцөл байдлыг өөрчлөх хүртэл хол байгаа юм. 

Хэдийгээр ерөнхий эдийн засгийн өсөлт бага байсан ч өнөөдөр гаргасан зарим тоо баримтууд найдвар төрүүлж байна.

Жишээлбэл Хятадын аж үйлдвэрийн гарц есдүгээр сард төсөөлж байснаас өндөр буюу 5.8 хувийн өсөлттэй байжээ. Өмнө нь энэ үзүүлэлтийг 5 хувьтай гарна гэсэн хүлээлт үүсээд байсан юм.

Жижиглэн худалдааны борлуулалтын хэмжээ өнгөрсөн сард жилийн өмнөх мөн үеэс 7.8 хувиар өссөн байна. Наймдугаар сард энэ үзүүлэлт 7.5 хувьтай гарсан юм.

Хятадын эдийн засгийн тоон үзүүлэлтүүд гарсны дараа өнөөдөр Азийн хөрөнгийн зах зээлийн индексүүд буцаж буурсан байна. Удаан хүлээгдсэн Brexit-ийн гэрээг Европын Холбоо, Их Британи улс тохиролцож чадсан тухай мэдээний нөлөөгөөр өчигдөр дэлхийн хөрөнгийн зах зээлийн гол индексүүд өсөлттэй байсан юм.

 

Эх сурвалж: Reuters

 

x