2020/05/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,801.20₮
B30
УЛААНБААТАР
21°
|
B30
УЛААНБААТАР
26°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
11°
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S29
05:00
S29
06:00
S30
07:00
S30
08:00
S30
11°
09:00
S30
14°
10:00
S32
16°
11:00
S32
17°
12:00
S32
18°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/18 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Интерполын Ерөнхий нарийн бичгийн даргыг таван жилийн хугацаагаар улируулан томиллоо

Т.Саран, iKon.mn
2019 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг

Олон улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын удирдах дээд байгууллага болох Ерөнхий ассамблейн 88 дугаар чуулган Бүгд Найрамдах Чили Улсын Сантьяго хотноо зохион байгуулагдаж байгаа билээ.

Чуулганы хоёр дахь өдөр төлөөлөгчид 100 хувийн саналаар Интерполын Ерөнхий нарийн бичгийн дарга Юрген Штокийг 5 жилийн хугацаагаар улируулан томиллоо.

Тэрбээр 2014 онд Интерполын 100 жилийн ойгоор тус албан тушаалд анх томилогдож байсан бөгөөд түүний удирдлага дор сүүлийн таван жилийн хугацаанд Интерполд шинээр дөрвөн улс гишүүнээр элсэж, мэдээллийн сангийн тоо нэмэгдэж, хадгалагдаж буй мэдээллийн хэмжээ 100 саяд хүрсэн байна.

Интерполын үндсэн үйл ажиллагааны нэг болох гэмт хэргийн талаар мэдээлэл солилцох, гэмт этгээд, сураггүй алга болсон хүнийг эрэн сурвалжлах үйл ажиллагааг зохицуулдаг "Интерполын Мэдээлэл боловсруулах дүрэм"-ийг цаг, үеийн нөхцөл байдалд нийцүүлэх, гишүүн улсуудын хэрэгцээ, шаардлагыг хангах зорилго бүхий Байнгын хороо байгуулахаар тогтлоо.

Өмнөд Африкийн Улсуудын Хөгжлийн хороотой хамтын ажиллагааны гэрээ байгуулахыг Ерөнхий нарийн бичгийн даргын газарт зөвшөөрлөө.

 

 

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий газар




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x