Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Маргааш "Дүнжингарав" худалдааны төвийн урдаас Амгалан хүртэлх замын хөдөлгөөнийг хаана

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Энэ сарын 19-ний өдрийн 09:00-15:00 цагийн хооронд Баянзүрх дүүргийн "Дүнжингарав" худалдааны төвийн урд замаас Амгалангийн төв зам хүртэл замын хөдөлгөөнийг хаахаар болжээ. 

Тодруулбал, Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын ивээл дор “Иргэдийн спортын VIII их наадам”-ыг сарын хугацаанд зохион байгуулж байгаа юм. Үүний хүрээнд аравдугаар сарын 19, 20-нд буюу энэ амралтын өдрүүдэд бүх нийтийн гүйлт, дугуйн болон шатрын тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. 

Иймд дээрх хугацаанд өөр зам сонгон зорчихыг Нийслэлийн цагдаагийн газраас анхаарууллаа.