2019/11/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,702.99₮
B30
УЛААНБААТАР
-19°
|
-24°
B30
УЛААНБААТАР
-17°
|
-28°
B30
УЛААНБААТАР
-12°
|
-22°
08:00
S29
-20°
09:00
S30
-21°
10:00
S26
-22°
11:00
S26
-22°
12:00
S26
-21°
13:00
S26
-20°
14:00
S26
-19°
15:00
S30
-20°
16:00
S30
-20°
17:00
S30
-21°
18:00
S29
-22°
19:00
S29
-23°

Туркийн ерөнхийлөгчид хандаж бичсэн Дональд Трампын захидал ил болжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 10 сарын 17
iKon.MN

Өнгөрсөн долоо хоногт Туркийн арми Сирийн нутагт нэвтэрсний дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоганд захидал бичжээ.

Түүний захидлын эхийг Fox News суваг олж авснаа олон нийтэд тарааж, The New York Times сонин сүүлд захидал үнэн бодитойг баталсан байна.

Аравдугаар сарын 9-ний өдөр бичсэн захидалдаа Трамп байлдааны ажиллагаагаа зогсоохыг Туркийн ерөнхийлөгчөөс гуйх, шаардахыг хослуулан бичжээ.

 “Та хэрвээ олон мянган хүний үхэлд буруутгагдах гээгүй бол би ч бас Туркийн эдийн засгийг сүйрүүлсэн хүн болохыг хүсэхгүй байна. Тиймээс тохиролцъё! Хэрвээ та зөв замыг сонговол түүхэнд сайнаар бичигдэнэ. Хэрвээ буруу замаар явбал үүрд эрлэгийн элч мэт дурсагдана. Битгий хатуурх! Битгий тэнэглэ!” гэж Трамп захидалдаа бичсэн байна.

 

Өнгөрсөн үйл явдлуудаас харвал Туркийн ерөнхийлөгч Эрдоганы байр суурьт түүний захидал огт нөлөөлөөгүй бололтой.

Туркийн армийн довтолгоо Сирийн умард хэсэгт үргэлжилж, 100,000 гаруй энгийн иргэн амьдарч байсан газраасаа дүрвээд байна.

Өнгөрсөн долоо хоногийн эхээр Дональд Трамп цэргээ Сирийн хойд хэсгээс татах шийдвэр гаргасан нь Туркийн талд байлдааны ажиллагаагаа эхлүүлэх “ногоон гэрэл” асаасан юм.

Сири дэхь довтолгоог зогсоохын тулд Вашингтон хоёр орны хооронд яригдаж байсан $100 тэрбумын дүнтэй худалдааны хэлэлцээг зогсоож, Туркийн гангийн импортод 50 хувийн татвар оноогоод байна.

 

Эх сурвалж: CNN

 

x