Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлд түүхий нүүрс түлж буй иргэн, ААН-ийн талаар мэдээлэл авах утас ажиллаж байна

ikon.mn
2019 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2019 оны 10 дугаар сарын 3-14-ний өдрүүдэд угаарын хийн хордлогын 136 удаагийн дуудлагаар 293 иргэнд /120 хүүхэд, 173 насанд хүрэгсэд/ эмнэлгийн тусламж үзүүлээд байна гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас өнөөдөр мэдээллээ. 

Мөн дуудлага өгч буй иргэдийн тоо багассан талаарх мэдээллийг Нийслэлийн онцгой байдлын газрын Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй өгөв.

Сайжруулсан шахмал түлш нь хүний бие, амь насанд хор нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Бидэнд айл өрхүүд түүхий нүүрс түлж, хэрэглэж байна гэсэн мэдээлэл гомдлыг өгч байна. Иргэд сайжруулсан түлшээ хэрхэн зөв хэрэглэх тал дээр илүү анхаарч, утаагүй өвөлжихийг уриалах хэрэгтэй” гэдгийг анхаарууллаа.

Сайжруулсан түлшинд дараах байгууллагуудын лабораторуудад шинжилгээ хийгдэн эцсийн дүн гарсан байна. Үүнд Геологийн төв лаборатори, Ашигт малтмал, газрын тосны төв лаборатори, Гаалийн ерөнхий газрын лаборатори, Хими технологийн хүрээлэнгийн лабортори, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа зэрэг газрын лабораторуудын нэгдсэн хариу гарч сайжруулсан шахмал түлш нь хүний бие, амь насанд хор нөлөөгүй гэсэн дүгнэлт гарсныг танилцуулсан юм.

Сайжруулсан түлшний зөв хэрэглээний талаар зөвлөмж мэдээллийг айл өрхүүдэд тараах материалаар болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр, үүрэн телефоны оператор компаниудаас иргэдэд мессэжээр хүргэж байгаа нь үр дүнгээ өгч байгаа гэдгийг онцоллоо.

ВИДЕО: САЙН ТҮЛШ"-ийг хэрэглэх аюулгүй ажиллагааны зааварчилгаа:

https://www.facebook.com/ub.inspection/videos/703730363426400/

Хотын бүс рүү түүхий нүүрс оруулж ирэхийг завдсан болон, хэрэглэж буй хувь хүнийг Зөрчлийн тухай хуулиар 300 мянган төгрөгөөр торгох бол, аж ахуйн нэгж байгууллагыг 3 хүртэлх сая төгрөгөөр торгох хуулийн заалттай байдаг. 

 

 

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс