Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ хотыг Дулаанбаатар гэдэг юм байна

ikon.mn
2019 оны 10 сарын 8
iKon.MN

Хот гэж ямар газрыг хэлдэг вэ? Оршин суугчид нь аль болох холдмоор санагддаг, сав л хийвэл хотоос гарахыг хүсдэг тэгтлээ залхмаар газрыг хот гэж нэрлэдэг юм уу? Хотоос авах сэтгэл ханамжийн хэмжээгээр нь хот гэж нэрлэх үү, үгүй юу гэж шийддэг бол нийслэл Улаанбаатар маань хэдэн оноогоор бүдрэх байсан бол...

Хот дотор тайван амьдрах дахин нэг шинэ хот байгуулагджээ. Тэндхийн уур амьсгал, хүн ам, орчин гээд бүх зүйл нь ДУЛААН мэдрэмж төрүүлдэг учраас тус хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гишүүд шинэ хотоо [Д]Улаанбаатар хэмээн нэрийджээ.

Шинэ хот иргэний бүртгэлээ эхлүүлж одоогийн байдлаар 1000 орчим иргэн бүртгүүлэн [Д]Улаанбаатар хотын иргэншил бүхий паспортын эзэмшигч болсон байна.

 

Ulaanbaatar Passport шинэ хотод зорчих виз

“Шинэ хотын оршин суугчдын 90-ээд хувийг залуу үеийнхэн эзэлж байна.” гэж албаныхан мэдээлээ.

Энэ хотыг бүтээгчдийг Дулаан хүмүүс гэдэг. Одоо байгаа хотынхоо гоё, дулаан зүйлсийг олж илрүүлээд байвал тэдний бий болгож буй [Д]Улаанбаатар өргөжин дэвшсээр байх гэнэ. Шинэ хот хэрхэн аж төрж байгааг тэдний фэйсбүүк хуудсаас нээлттэй ХАРЖ болно. Харин тэд Дулаанбаатарыг бий болгох хүсэлтэй хүн бүрийг халуун дотноор угтан авч байгаа юм байна.

 

Харин хотоо энэ чигээр нь үлдээх хүсэлтэй хүмүүсийг бүртгэхгүй байгаа. Залуу үеэсээ хоцроод Улаанбаатартаа үлдэх үү, эсвэл дулаан хүн болоод Дулаанбаатарын иргэн болох уу? гэдэг асуултын хариулт яг үнэндээ хэрэггүй ч байх гэж бодож байна. Учир нь манай хотын залуус аль хэдийн хотоо бүтээгээд эхэлчихсэн.

[Д]Улаанбаатарт тавтай морил

Дулаан бүхэн энд