Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Тэмүүлэл сургуулийн эцэг, эхчүүд БСШУСЯ-ны удирдлагуудаас шаардлагынхаа хариуг нэхнэ

ikon.mn
2019 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

НҮБ-ын байрны 3-р давхрын хурлын танхимд

08:30 цагт Бэлгийн боловсролын олон улсын арга зүйн удирдамжийг танилцуулна.

БСШУСЯ-ны гадна талбайд

10:30 цагт БСШУСЯ-ны харьяа Төрийн өмчийн Монгол Тэмүүлэл сургуулийн эцэг, эхчүүд БСШУСЯ-ны удирдлагуудаас тус сургуулийг өмчлөлийн байрнаас нь хөөж, хүүхдүүдийг улс төрийн золиосонд хохироох гэж байгааг эсэргүүцсэн шаардлагынхаа хариуг нэхнэ.

МУИС-ийн номын сангийн 202 тоотод

11:00 цагт "Боловсрол төвтэй улс төр" ТББ-с зохион байгуулж буй Венесуэл улсын нийгэм улс төрийн томоохон төлөөлөгч Профессор Александра Панзареллигийн "Венесуэл улсын ардчилал яагаад нурав" сэдэвт лекц болно.

Монгол ньюс мэдээллийн төвд

11:00 цагт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний тогтолцоог төгөлдөржүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж буй “Нэн түрүүнд ХАБ” бага хурлыг “Аюулгүй байдалд манлайлах нь" уриан дор 10 дугаар сарын 1,2-ны өдрүүдэд зохион байгуулах талаар Мэргэшсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүдийн холбоо, “Оюу толгой” ХХК, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-аас мэдээлэл хийнэ.

12:00 цагт Монголын төрөөс урвагч, луйварчдыг зайлуулах, цэвэрлэх зорилгоор байгуулагдсан "Монголын Үндэсний фронт" -оос мэдээлэл хийнэ.

Үндэсний мэдээллийн төвд 

11:30 цагт “Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн Монгол Улсын харцага Г.Ганхуягийг трансжендерүүдийн эрхийг зөрчсөн асуудлаар цагдан хорьж байгаа талаар Хөвсгөл нутгийн иргэд, салбар салбарын төлөөлөл мэдээлэл хийнэ.

МҮХАҮТ-ын 503 тоотод

14:00 цагт "Боловсрол төвтэй улс төр" ТББ-с зохион байгуулж буй Венесуэл улсын нийгэм улс төрийн томоохон төлөөлөгч Профессор Александра Панзареллигийн "Хувийн өмчийг төр хэрхэн хамгаалах вэ" лекц болно.