Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын Холбооны нөөцийн сангийн шийдвэр алтны ханшийг 25 ам.доллараар буурахад нөлөөллөө

ikon.mn
2019 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Жилд 8 удаа хуралддаг АНУ-ын Холбооны нөөцийн сан(ХНС)-гийн ээлжит хурал энэ долоо хоногт болж урьд шөнө 02:00 цагт шийдвэрээ зарлалаа.

Зах зээлд оролцогчдын дийлэнхи нь тус санг бодлогын хүүгээ 0.25%-иар бууруулна гэсэн хүлээлттэй байв. Уг хүлээлтийн дагуу ХНС-аас хүүг 0.25%-иар буулгаж 2%-д хүргэжээ.

ХНС-ийн энэ удаагийн мэдэгдлийг өнгөрсөн удаагийнхтай харьцуулбал өрхүүдийн зарцуулалтын өсөлт оргил хэмжээнээсээ буурсан,  бизнесийн урт хугацааны хөрөнгө оруулалт багассаныг илүү тодотгосон байна. Ерөнхийдөө өмнөх хурлын байр сууринаасаа огцом өөрчлөгдсөн зүйл байхгүй.

Гэвч хурлын гишүүдийн санал хуваагдмал байдалтай байна. Энэ удаад хүүг буулгах шийдвэрийг 7 гишүүн дэмжсэн бол 3 нь эсрэг байр суурьтай байв. Харин өмнөх удаагийн хурлын үеэр 8 гишүүн хүүг буулгахыг дэмжиж байсан бол 2 нь эсрэг байр суурьтай байсан юм. Ингэснээр дараагийн хурлаар хүүний шийдвэр гаргахад гишүүд багагүй хуваагдмал байр суурьтай байх төлөвтэй байгаа нь цаашид ханш хэрхэн хөдлөх талаар таамаглал гаргахад хүндрэл учруулж байна.

Ямартай ч ХНС-ийн мөнгөний бодлого тийм ч хурдацтайгаар зөөлрөхгүй нь тодорхой харагдаж байгаа тул богино хугацаандаа ханш буурах төлөвтэй байна. Гэвч нөгөө талд гадаад худалдааны дайн яаж өрнөхийг анхааралтай ажиглах хэрэгтэй.

Одоогийн нөхцөлд талууд аравдугаар сард хэлэлцээрээ үргэлжлүүлэх төлөвтэй байгаа тул эерэг уур амьсгал бүрдэж алтны ханш буурч байна. Харин уулзалтын дараа нөхцөл байдал дээрдэхгүй бол ханш эргээд өсөх нөхцөл байдал бий болох юм. 

 

 

 “Сүүлийн үед их гүрнүүд гадаад худалдааны асуудлаар зөвшилцөлд хүрэх хүсэлтэй байгаагаа цухуйлгаж эхэллээ. Жишээ нь, АНУ нь Хятадын бүтээгдэхүүнд тавих тарифын хугацаагаа хойшлуулсны дараа Хятад нь АНУ-аас худалдан авахгүй байхаар шийдээд байсан зарим бүтээгдэхүүнээ эргэн худалдан авах шийдвэр гаргав.

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ирэх оны арван  нэгдүгээр сард хүлээгдэж буй учир түүнээс өмнө Трампт ямар нэгэн ахиц хэрэгтэй байгаа бол Хятадын хувьд эдийн засгийн өсөлтөө улам бууруулахгүйн тулд мөн л тохиролцоо хийх хэрэгцээн байна. Иймээс хэсэг хугацаанд зах зээл талуудын хэрхэн тохиролцохыг хүлээсэн байдалтай, ханшийн нэг чигийн тууштай хөдөлгөөн багатай байх төлөвтэй байна” гэж Голомт банкны Гадаад арилжааны албанаас үзэж байна.

ЭНЭ БҮХНЭЭС МОНГОЛ ХҮН ТА ХЭРХЭН АШИГ ХҮРТЭХ ВЭ?

Гадаад зах зээлийн талаар илүү их мэдээлэл, мэдлэгтэй болохыг хүсвэл 99664477 утсаар холбогдож жагсаалтанд бүртгүүлээрэй. Ингэснээр та тогтмол мэдээлэл, судалгааг хүлээн авч зах зээлтэй хөл нийлүүлэн алхах болно.