2019/12/11
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,723.60₮
B30
УЛААНБААТАР
-9°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-10°
|
-20°
04:00
S31
-22°
05:00
S31
-22°
06:00
S31
-21°
07:00
S29
-20°
08:00
S29
-18°
09:00
S30
-17°
10:00
S30
-16°
11:00
S26
-14°
12:00
S26
-13°
13:00
S30
-12°
14:00
S30
-9°
15:00
S30
-9°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/17 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Т.Саран, iKon.mn
2019 оны 9 сарын 17
iKon.MN
Гэрэл зургийг MPA.mn

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралдаж гаргасан шийдвэрээ танилцууллаа. 

Тус хороо өнгөрсөн зургаадугаар сард хуралдахдаа бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргасан. Тэгвэл энэ удаа мөн 11 хувьд хадгалах шийдвэр гаргасан талаар Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг танилцууллаа. 

График. Бодлогын хүү

"Наймдугаар сарын жилийн инфляц 8.9 хувьтай улсын хэмжээнд гарсан. Үүнд мах, хүнсний ногоо, их дээд сургуулийн сургалтын төлбөр, төрийн зохицуулалттай бүтээгдэхүүнүүдийн үнэ өссөн. Нийлүүлэлтийн шалтгаантай инфляцыг нэмэгдүүлсэн байгаа. 

Эрэлтийн шалтгаантай суурь инфляц харьцангуй тогтвортой байгаа. Инфляцад нөлөөлсөн хүчин зүйлс, эдийн засгийн идэвхжлийг харгалзан үзээд инфляц зорилтот түвшний орчимд хадгалагдаж байна гэж үзсэн. 

Энэ оны эхний хагас жилд уул уурхайн олборлолтын хэмжээ хүлээлтээс давсан. Бизнесийн зээл, өрхийн хэрэглээ, хөрөнгө оруулалт, төсвийн зардал нэмэгдсэнээр эдийн засгийн өсөлт өндөр түвшинд хадгалагдсан байгаа. 

Өмнөх улиралтай харьцуулахад том гүрнүүдийн худалдааны сөргөлдөөн нэмэгдэж, гадаад орчны тодорхой бус байдалтай холбоотойгоор гадаад эрэлт, түүхий эдийн үнэ, гадаадын шууд хөрөнгө оруулалтаар дамжин дотоодын эдийн засагт сөргөөр нөлөөлөлх эрсдэл ажиглагдаж байгаа. Иймд дотоод, гадаад тэмцвэрийг хадгалахад чиглэсэн макро эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх, бүх салбарын түвшинд санхүүгийн нөөцийг хуримтлуулах, эрсдэл даах чадварыг бэхжүүлэх шаардлага байгаа. 

Эдийн засгийн өнөөгийн байдал ирээдүйн төлөв, түүнд нөлөөлж буй хүчин зүйлс, гадаад, дотоод орчны тодорхой бус байдал эрсдлийг харгалзан үзээд Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүгээ 11%-д хэвээр хадгалахаар шийдлээ" хэмээн тэрбээр тайлбарлалаа.   

Уг шийдвэр нь инфляцыг зорилтот түвшний орчимд тогтворжуулж, эдийн засгийн өсөлтийг дэмжих, макро эдийн засгийн болон санхүүгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хадгалах зорилттой нийцнэ гэж үзжээ. 

x