Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

Сүхбаатар дүүрэгт сайжруулсан түлш борлуулах 50 цэг ажиллана

Сүхбаатар дүүрэг
2019 оны 9 сарын 11
Сүхбаатар дүүрэг
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сүхбаатар дүүрэгт эхний ээлжинд гэр хорооллын 19,693 өрхийн хэрэгцээнд 39,820.53 тонн сайжруулсан түлш шаардагдах тооцоо, судалгаа гарчээ.

Энэхүү ажлын хүрээнд өнөөдрийн байдлаар дүүрэгт Хангамжийн бааз 3, Хангамжийн дундын төв 4, түлш борлуулах цэг 50 байгуулагдахаар төлөвлөн 9 болон 11-20 дугаар хорооны айл өрхийн хэрэгцээг хангахаар зарим ажлууд хийгдсэн байна.

Мөн сайжруулсан түлшийг хадгалах, ашиглах, зуухыг галлах зөвлөмжийг өгөв.

ТҮЛШ ХАДГАЛАЛТ:

  • Агааржуулалт сайтай, усанд норохгүй, чиг авахгүй нөхцөлд хадгалах
  • Хурдан шатах, тэсрэх дэлбэрэх /хий, шингэн/ зүйлтэй ойр байлгаж болохгүй
  • Түлшний овоолго, 1,5 метрээс өндөргүй, өргөн нь 5 метрээс илүүгүй байлгах шаардлагатай. Эс бөгөөс түлш өөрөө аяндаа шатах аюултай байна.

Мөн зууханд ч анхаарах хэрэгтэй. Ахуйн хэрэглээний зуухны MNS 5216:2016 стандарт хангасан тодорхойлолт, тэмдэглэлтэй, хэрэглээний гарын авлагатай зуух худалдан авахыг зөвлөлөө.