Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

Үндэсний номын баяр энэ амралтын өдрүүдэд болно

А.Намуун, iKon.mn
2019 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Үндэсний номын баяр есдүгээр сарын 14-15-нд Д.Сүхбаатарын талбайд 09:00-19:00 цагт зохион байгуулагдахаар болжээ.

Уг арга хэмжээгээр аж ахуйн нэгжүүд болон зохиолчид өөрдсийн бүтээлийг тодорхой хувиар хямдруулан уншигчдадаа хүргэдэг уламжлалтай.

Энэ удаагийн Үндэсний номын баярт оролцохоор зохиолч, аж ахуйн нэгж нийт 120 орчим оролцогч бүртгүүлсэн байна. Мөн "Үндэсний номын баяр-2019"-н нэг онцлог нь олон танигдсан эрхмүүд илтгэл тавьж, өөрсдийн туршлагаас хуваалцах юм. Тухайлбал,

  • "Лантуун дохио" ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан-"Ид шидтэй ах, эгч хэрхэн болох вэ",
  • лектор Д.Гэрэлмаа "Өглөөний гайхамшиг",
  • "Хадгаламж өлсөхөөс эхэлнэ" номын зохиогч Г.Мөнгөн "Өөрийгөө бүтээ"
  • Н.Энхсайхан, Э.Мишээл нар "Хүүхдээ хэрхэн номонд дурлуулах вэ"
  • лектор Б.Солонго "Өндөр бүтээмжтэй хүний долоон дадал"-ын тухай илтгэл тавина.