Банкуудад зээлийн хүүг бууруулах шаардлага хүргүүлж байгаа талаараа Зээлдэгчдийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ оны зургаадугаар сарын 19-ний өдөр Зээлдэгчдийн холбооноос зээлтэй иргэд, ААН-ийг зээлийн хэт өндөр хүүгийн эсрэг дахин нэгдэх уриалга гаргаж, тэмцлийн хэлбэрийн талаар санал асуулга явуулжээ.
Саналуудыг нэгтгэж, тус холбооноос хэд хэдэн шаардлагыг ХААН, Хас , Худалдаа хөгжлийн банк, Голомт, Төрийн банк гэсэн таван арилжааны банканд өнөөдөр хүргүүлж буйгаа Зээлдэгчдийн холбооны тэргүүн Ц. Солонго хэллээ.
Шаардлагыг банкууд биелүүлээгүй тохиолдолд Монголын зээлтэй иргэд, ААН-үүд тэмцлийн дараагийн шатанд шилжинэ гэдгээ ч мөн хэлэв.
Мөн тэрбээр “Монгол банкнаас авсан мэдээллээр ААН, иргэний нийт 1,311,792 зээл байна. Үүнээс,
Эдгээрээс харвал хэрэглээ, цалин, тэтгэврийн зээлийн хэмжээ үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийнхээс 6-7 дахин их байгаа юм.
Өнөөдөр зээлийн дарамтаас болж айл өрхүүд ямар хүнд байдал дунд амьдарч байгааг мэдэхгүй дарга нар их байна. Ажилгүй, мөнгөгүй, хоолгүй, цувдай, таван цулаар өдөр хоногийг өнгөрөөж байгаа айлууд их. Ард иргэдээрээ ийм өндөр зээлийн хүү төлүүлчихээд Монгол Улс яаж хөгжих гээд байгааг ойлгохгүй байна” гэв.
Харин банкуудад хүргүүлж буй шаардлагын тухайд
Шаардлагын хариуг 2019 оны есдүгээр сарын 20-ны өдөр авна гэдгээ Зээлдэгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ш.Мөнхцэцэг хэллээ.