Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын дипломат албаныхан эм хууль бусаар хил давуулсан хэрэгт шалгагдаж байгаа тухай Германы хэвлэл мэдээлжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг

2018 онд Монгол улсын консулын газрын атташе Т.Мөнхбат, жолооч Э.Оргил нар дипломат дугаартай Мерседес Бенц машинаар эм зөөвөрлөж яваад баригдсан тухай Германы Bild сэтгүүлийн вэбсайтад мэдээлжээ. Тэд 150,000 ширхэг өвчин намдаах зориулалттай Лоразепам эмийг хил нэвтрүүлэх гэж байсан нь зах зээлийн ханшаар 600,000 еврогийн үнэ хүрэх бараа гэнэ.

Монголчуудын хэргийг шүүх ажиллагаа одоо явагдаж байгааг мэдээлжээ.

Сэжигтнүүд “Будапештаас Берлинд хүргэх дипломат шуудан зөөж байсан. Дотор нь юу байгааг мэдээгүй” хэмээн мэдүүлж байгаа гэнэ.

Тэднийг Германы зүүн өмнөд бүсийн А17 чиглэлийн хурдны зам дээр саатуулсан байна. А17 нь сүүлийн үед хууль бус бараа тээвэрлэдэг гол зам болоод байгаа.

2019 оны зургаадугаар сард энэ замаар 70 кг героин тээвэрлэж явсан Монгол улсын хоёр дипломатч баригдаж байсан юм.

 

Эх сурвалж: Bild.de