Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэгүүдийг шинжлэн судалж байна"

Г.Номин, iKon.mn
2019 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Б.Хурц нарын есөн хүнд  холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

Олон холбогдогчтой тус шүүх хурлын явцын талаар шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Жавхланбаяр "Нэр бүхий есөн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Шүүх хуралдаан хуульд заасан дарааллын дагуу явагдаж байгаа. Одоогийн байдлаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэгүүдийг шинжлэн судлах ажил үргэлжилж байна. Үүний дараа бичгийн нотлох баримтыг судална.

Шүүх хурал маргаашдаа бас үргэлжлэх төлөвтэй байна. Олон холбогдогчтой учраас ингэж урт хугацаагаар үргэлжилж байгаа.

Нэр бүхий дөрвөн гэрч шүүх хуралдаанд оролцож, мэдүүлэг өгөөд дууссан.

Хуульд заасны дагуу нотлох баримтуудыг шинжлэн судалж дууссаны дараа улсын яллагч, өмгөөлөгч нар дүгнэлтээ гаргах дараалалтай" гэх мэдээллийг өглөө.