Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцааны арилжаа эхэллээ

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 8 сарын 8
Сурталчилгаа
Зураг зураг
00:00 00:00
Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцааны арилжаа эхэллээ
Sara, ikon.mn - text to speech

Монголын иргэн бүрийг хөрөнгө оруулагч болгох зорилттой Хөрөнгө Оруулагч Үндэстэн хөдөлгөөнийг санаачлагч Ард Санхүүгийн Нэгдэл компани Жинст Увс ХК-тай нэгдэх байдлаар нээлттэй компани болж, цан цохих ёслолын ажиллагаа өнөөдөр өглөөний 10 цагт Монголын Хөрөнгийн Бирж дээр боллоо.

Уг ёслолын ажиллагааг нээн СЗХ-ны орон тооны гишүүн болон дэд дарга Д.Баярсайхан үг хэллээ. Тэрээр хэлэхдээ “Сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээл идэвхжиж 2017 оноос хойш 11 компани IPO хийжээ. Цаашид бид урт хугацааны институционал хөрөнгө оруулагчдыг бий болгоход анхааран ажиллах бөгөөд олон жилийн турш Ард Санхүүгийн Нэгдэл энэхүү ажлыг дэмжин хамтарч ирсэнд баяртай байна” гэлээ. Цаашид мөн хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Ард Санхүүгийн Нэгдлийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг Хөрөнгө Оруулагч Үндэстэн хөдөлгөөнийг эхлүүлсэн цагаас эхлэн дэмжиж ирсэн мэргэжлийн байгууллагууд болон хувьцаа эзэмшигчиддээ талархаснаа илэрхийлэв. Мөн анхны олон нийтийн хөрөнгө оруулалтын сан болох Үндэсний Хувьчлал Сангийн зөвшөөрөл СЗХ-оос гарсан бөгөөд дараагийн томоохон ажил руугаа ханцуй шамлан орж байгаагаа дуулгалаа.

Энэхүү цан цохих ёслолын ажиллагаанд Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн төлөөллүүд болон Ард Санхүүгийн Нэгдлийн хамт олон оролцсон юм.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.