Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн хэлний түвшинг тогтоох шалгалтын бүртгэл эхэллээ

Г.Мөрөн, iKon.mn
2019 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэд бүртгүүлэхээр дугаарлаж буй нь.

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл өнөөдөр 09:00 цагт эхэллээ.

Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн болон Орхон, Дархан-Уул аймгийн иргэд цахимаар бүртгэлийн дугаараа авна. 

Ингэхдээ http://solongos.hudulmur-halamj.gov.mn хаягаар өөрийн регистр, оршин суугаа хаяг, утасны дугаараараа бүртгүүлнэ. 

Цахим бүртгэлийн цонхонд "Та бүртгэгдлээ" гэж гарахад таны оршин суугаа нутаг дэвсгэрийн ХХҮГ, ХХҮХ-ийн цаасан бүртгэл хийж, баталгаажуулах газрын хаяг, огноо, цаг минут гарах юм.

Бүртгэлийн дугаараа авсан иргэд аасан хугацаанд очин өөрийн биеэр бүртгүүлээ баталгаажуулах ёстой бөгөөд хоцорсон тохиолдолд дугаар хүчингүй болохыг анхаарна уу.

Цахим бүртгэлийн дугаар олгох систем нь өнөөдөр 18:00 цагт хаагдана.

БНСУ-д гэрээгээр ажиллах иргэдэд тавигдах шаардлага: 

  • 18-аас 39 настай байх (1979 оны 8-р сарын 06-аас 2001 оны 8-р сарын 05-ны өдрийн хооронд төрсөн байх),
  • Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх,
  • БНСУ-аас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх,
  • Монгол улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх,
  • Өнгө ялгах чадвартай байх (нурууны үений , гарын сарвуу дутуу тохиолдолд хэлний шалгалтанд орж болох хэдий ч 2 дахь шалгалтанд ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасах болно.),
  • Мэргэжлийн бус ажилчны E-9, усан онгоцны ажлын E-10 визээр БНСУ-д 5 болон түүнээс дээш жил ажиллаагүй байх зэрэг юм.