2020/04/07
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,780.65₮
B30
УЛААНБААТАР
|
-1°
B30
УЛААНБААТАР
11°
|
-2°
B30
УЛААНБААТАР
12°
|
-3°
04:00
S29
05:00
S29
06:00
S29
07:00
S30
08:00
S30
09:00
S30
10:00
S26
11:00
S26
12:00
S26
13:00
S26
14:00
S30
15:00
S30
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/07/31 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"Шинэ гэр" төслийн гурав дахь шатанд 10 мянган гэрийг дулаалахаар төлөвлөжээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 7 сарын 31
iKon.MN
 

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өнөөдөр АНУ-аас хэрэгжүүлж байгаа “Шинэ гэр” төслийн захирал Петр Ф.Мэурс болон төслийн багийнхныг хүлээн авч уулзан, ажил хэргийн санал солилцжээ.

Уулзалтын эхэнд Петр Ф.Мэурс захирал Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хэрэгжиж буй “Шинэ гэр” төслийн хүрээнд гурван айлын гэрт дулаалга хийж, цахилгаан халаагуур тавьсан, нэг айлд галладаггүй, цахилгаанаар халаалтыг нь шийдсэн шинэ загварын гэр сууц барьж өгсөн нь үр дүнтэй ажил болсныг онцолсон.

Цаашдаа төслийн хоёр дахь шатанд хийгдэх ажлын ерөнхий төлөвлөгөө ёсоор 150 гэрийг дулаалах, 10 айлын шинэ гэр сууц барих ажлыг Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд хийж байна. Мөн гэрийн дулаалгыг хэрхэн сайжруулах, шалны дулаалгыг яаж суурилуулах талаар айл өрхүүдэд зааварчилгаа өгч байна гэдгээ танилцууллаа.

Түүнчлэн төслийн гурав дахь шат буюу 2020 онд 10 мянган гэрийг дулаалах урьдчилсан төлөвлөгөө гарган ажиллаж байгаагаа хотын Захирагчид уламжилсан юм.

Хотын Захирагчийн зүгээс төслийг амжилттай урагшлуулахад нийслэлээс шалтгаалах асуудалд бүхий л боломжоор тусалж дэмжин хамтарч ажиллана гэдгээ илэрхийлээд, урт болон дунд хугацаанд хэрэгжүүлэх энэ төсөл хөтөлбөрүүдийн эцсийн зорилго бол хүн бүхэн, айл өрх бүр тав тухтай орчин нөхцөлд амьдрах боломжийг бий болгох явдал гэдгийг төслийн багийнханд хандаж хэлэв.

Гэр хороолол дахь агаарын бохирдлыг бууруулахын тулд тортог гардаггүй дулааны эх үүсвэр ашиглах боломжийг бүрдүүлэх, боломжийн үнэтэй, цахилгаан бага зарцуулах халаалтын шийдэл бий болгох, гэрийн дулаан хадгалалт болон үр ашгийг сайжруулах, шинэ загварын гэр сууц барих зорилготой “Шинэ гэр” төслийг АНУ-ын Бригам Янгийн их сургуулийн оюутнуудын инженерийн баг, “Сайн учрал” сан, Дэзэрэт ОУЭБ, “Наян зургаан мянга дөрвөн зуу” ТББ-аас хамтран хэрэгжүүлж байгаа юм.


Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

x